Нэвтрэх

← Бүх заавар

Хэсэг бүрийн стратеги

Writing Task 2: Band 7-ийн бүтэц

1 мин унших

Дөрвөн догол мөрийн бүтэц, асуултын төрөл, 40 минутын хуваарь.

Энэ заавар дотор

  1. 40 минутын хуваарь
  2. Асуултаа зөв ойлго
  3. Дөрвөн догол мөр
  4. Band 6-аас 7 рүү

40 минутын хуваарь

  • 5 минут: асуултаа задалж, төлөвлөх
  • 30 минут: бичих (260–290 үг хангалттай)
  • 5 минут: шалгах (a/an/the, олон тоо, үйл үгийн цаг)

Асуултаа зөв ойлго

Асуултын төрлийг тань: "To what extent do you agree?" (санал), "Discuss both views and give your opinion" (хоёр тал + өөрийн санал), "What are the causes and solutions?" (шалтгаан, шийдэл), "Advantages outweigh disadvantages?" (харьцуулах). Асуултын бүх хэсэгт хариулаагүй бол Task Response 6-аас дээш гарахгүй.

Дөрвөн догол мөр

  • Оршил (2 өгүүлбэр): асуултаа өөрийн үгээр, дараа нь байр сууриа тодорхой хэл
  • Гол хэсэг 1: нэг гол санаа, тайлбар, тодорхой жишээ
  • Гол хэсэг 2: хоёр дахь гол санаа, тайлбар, жишээ
  • Дүгнэлт (2 өгүүлбэр): байр сууриа давт, шинэ санаа бүү нэм

Band 6-аас 7 рүү

Band 6 эссэ санаагаа жагсаадаг. Band 7 эссэ санаа бүрээ хөгжүүлдэг: яагаад, үр дагавар нь юу, жишээ.

Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой

Public transport reduces pollution. It is also cheap.

Цээжилсэн загвар өгүүлбэр ("In this day and age…", "It is a truth universally acknowledged…") оноо нэмэхгүй, шалгагч таньдаг.