Нэвтрэх

← Бүх заавар

Дүрэм: Анхан шат

Үгийн аймаг ба үгийн дараалал

2 мин унших

Нэр үг, үйл үг, тэмдэг нэр, дайвар үг; англи өгүүлбэрийн үндсэн дараалал. Бүх дүрмийн суурь.

Энэ заавар дотор

  1. 8 үгийн аймаг
  2. Үгийн хэлбэр (word form)
  3. Үгийн дараалал: S + V + O
  4. Өгүүлбэр бүрт өгүүлэгдэхүүн ба үйл үг хэрэгтэй
  5. Асуулт үүсгэх
  6. Дасгал

8 үгийн аймаг

  • Нэр үг (noun): education, city, people
  • Төлөөний үг (pronoun): it, they, this, which
  • Үйл үг (verb): study, increase, be
  • Тэмдэг нэр (adjective): important, rapid, expensive
  • Дайвар үг (adverb): rapidly, often, very
  • Угтвар үг (preposition): in, on, of, for
  • Холбоос (conjunction): and, but, because, although
  • Тодотгогч (determiner): a, the, this, some, many

Үгийн хэлбэр (word form)

Нэг язгуураас олон аймгийн үг үүснэ. Буруу хэлбэр сонгох нь Band 5–6-д түгээмэл.

  • economy (нэр) → economic (тэмдэг) → economically (дайвар) → economist (хүн)
  • success → successful → successfully → succeed

Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой

This is very benefit for students.

Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой

The number rose rapid.

Тэмдэг нэр нэр үгийг (a rapid rise), дайвар үг үйл үгийг (rose rapidly) тодотгоно.

Үгийн дараалал: S + V + O

Монголоор "Би ном уншдаг", англиар "I read books". Үйл үг өгүүлэгдэхүүний дараа шууд орно.

Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой

Students in university English study.

Цаг, газрын тодотгол ихэвчлэн төгсгөлд: "I met him at the station yesterday."

Давтамжийн дайвар үг (always, often, usually) үндсэн үйл үгийн өмнө, гэхдээ be-ийн дараа: "She often works late." "She is often late."

Өгүүлбэр бүрт өгүүлэгдэхүүн ба үйл үг хэрэгтэй

Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой

Is important to study every day.

Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой

Because it is cheap. (ганцаараа)

Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой

In my country very cold.

Асуулт үүсгэх

Туслах үйл үг өгүүлэгдэхүүний өмнө ордог.

Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой

Why people move to cities?

Дасгал

Хуучин эссэгээсээ 10 өгүүлбэр сонгоод өгүүлэгдэхүүн бүрийг доогуур нэг, үйл үг бүрийг хоёр зураасаар зур. Үйл үггүй өгүүлбэр олдвол зас.

Дасгал

8 асуулт. Хоосон зайд тохирох хувилбарыг сонго.
  1. Every morning _____.

  2. _____ is important to sleep well.

  3. I _____ a student.

  4. She gave _____.

  5. We visited _____ last summer.

  6. Yesterday _____ to the cinema.

  7. There _____ a big park near my house.

  8. The students _____ very tired after the exam.

8 асуулт үлдсэн