Зөвлөгөө
Speaking: тайван, урсгалтай ярих 8 зөвлөгөө
Хариултаа дэлгэрүүлэх, бодох цаг авах, Part 2-ын тэмдэглэл.
Энэ заавар дотор
Хариултаа дэлгэрүүл
- "Yes" эсвэл "No" гэж л бүү хариул. Шалтгаан, жишээ нэм: хариулт + яагаад + жишээ.
Алдааг нь олоод, зөв хэлбэрийг бодоорой
Do you like reading? Yes.
- Part 1-ийн хариулт 2–3 өгүүлбэр, Part 3-ынх 4–6 өгүүлбэр байхад тохиромжтой.
Бодох цаг ав
- "That's an interesting question...", "Let me think..." гэж хэлэх нь чимээгүй байхаас хамаагүй дээр.
- Цээжилсэн хариулт бүү хэл: шалгагч шууд мэднэ, сэдвийг нь өөрчилнө.
Part 2
- 1 минутын бэлтгэлд бүтэн өгүүлбэр биш, түлхүүр үг бич: хэн, хаана, хэзээ, яагаад.
- Карт дээрх бүх асуултад дарааллаар нь хариулбал 2 минут амархан дүүрнэ.
- Алдаа гаргавал зогсохгүй, өөрөө засаад цааш яв.